Монгол Улсын Эдийн засаг хөгжлийн яам (ЭЗХЯ)-аас Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага (ЭЗХАХБ)-ын Ази дахь тогтвортой дэд бүтцийн хөтөлбөр (АТДБХ)-т гаргасан хүсэлтийн дагуу сэргээгдэх эрчим хүчний салбарыг хөгжүүлэх үндэсний стратеги боловсролуулахад нь дэмжлэг болгон энэхүү баримт бичгийг боловсрууллаа. АТДБХ нь Холбооны Герман Улсын Байгаль орчин, байгалийн баялгийг хамгаалах, цөмийн аюулгүй байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах яам болон Байгаль орчны олон улсын санаачилгын санхүүжилтээр ЭЗХАХБ-ын тэргүүлсэн түншүүдийн корсорциумын хэрэгжүүлж буй хөтөлбөр юм.
Энэхүү тайлан гаргах хэрэгцээ шаардлагыг Улаанбаатар хотноо 2023 оны гуравдугаар сард ЭЗХАХБ-ын АТДБХ-ийн Монголын устөрөгчийн зөвлөл, Эрчим хүчний яам, Эдийн засгийн хөгжлийн яамтай хамтран зохион байгуулсан төр хувийн хэвшлийн дугуйн ширээний ярилцлага, цуврал уулзалтын үеэр зөвлөхүүдийн баг ажиллан тодорхойлсон болно. Улмаар 2024 оны дөрөвдүгээр сард зөвлөх баг семинар зохион байгуулж,тайлангийн төслийг танилцуулан санал шүүмжийг авсан билээ. Уг тайланд цаг үеийн бодлого, чиглэл төдийгүй оролцогч талуудын санал сэтгэгдэл, ажиглалтыг тусгав.
Энэхүү тайланг сэргээгдэх нүүрстөрөгчийн зах зээл, өртгийн сүлжээнд гарч буй шинэ боломж бололцоог холбогдох бодлого тодорхойлогчид, уг бизнесийг сонирхогч талуудад зориулав. Мөн Монгол Улс нүүрстөрөгчийн бага ялгаруулалт руу шилжихэд тайланд дурдсан зөвлөмжүүдийг бүх талууд ашиглах боломжтой. Нүүрстөрөгчийн хэрэглээг багатай, байгаль орчны тогтвортой байдлыг хамгаалсан аж үйлдвэрийг хөгжүүлэхэд ялангуяа устөрөгч зэрэг хамгийн орчин үеийн, шинэлэг технологийг нэвтрүүлэх нь урьдач нөхцөл болдог билээ.